Бага боловсролын зайн сургалт

2011-04-03

Зөвлөгөө


Анги зохион байгуулалтын 10 арга 1. U ХЭЛБЭР: Бүх сурагч нийтлэг нэгэн зорилготой ажиллаж байгаа үед хэрэглэхэд илүү тохиромжтой энэхүү хэлбэрийн давуу тал нь: * Сурагчдын уншиж, бичиж буй үйл ажиллагаа танд ил харагдана. * Үзүүлэн таниулах материалыг сурагчдын гол дунд байрлуулах . боломжтой. * Сурагчид өөр хоорондоо харилцах боломжтой. * Сурагчид хосоороо ажиллаж болно. * Тараах материалаа сурагчдад хурдан түгээх боломжийг танд олгоно. * Та аль ч сурагчид хүрч ажиллах боломжтой Та ширээг тэгш өнцөгт байдлаар байрлуулж болно. Хэрэв та 16-аас дээш тооны сурагчтай ажиллаж байвал U-г боулингийн тоглоомын талбай шиг засч болох юм. Мөн гүүр шиг хэлбэртэй байж болно. Хэрэв та бүх сурагчийг идэвхтэй үйл ажиллагаанд татан оролцуулж, илүү дотно харилцахыг хүсвэл зарим сурагчийг U-гийн дотор талд суулгаж болно. Та бас дугуй юм уу тэгш өнцөгт хэлбэрийн ширээнүүдийг U дотроо хагас тойрог байдлаар, эсвэл морины max хэлбэрээр засч болно. 2. БАГИЙН ХЭЛБЭР: Сурагчдыг илүү ойр дотно ажиллуулахын тулд та ширээнүүдийг багийн бүх гишүүн бүтэн тойрч суухаар байрлуулж болно. Багшийг хүссэн тохиолдолд зарим сурагч сандалтайгаа эргэн багш руу, эсвэл самбар, дэлгэц рүү харан суух боломжтой байх хэрэгтэй. Сурагчид ширээндээ хагас тойргоор суухаар ч байрлуулж болно. Энэ тохиолдолд бүх сурагч самбар руу чөлөөтэй харах боломжтой. 3. ХУРЛЫН ШИРЭЭНИЙ ХЭЛБЭР: Дугуй, эсвэл квадрат хэлбэрийн ширээнүүдтэй бол суудлын зохион байгуулалтын энэхүү хэлбэрийг ашиглахад илүү тохиромжтой. Эл зохион байгуулалт нь багшийн үүргийг багасгаж, харин хэсгүүдийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэг. Хэрэв та /ярилцлагыг удирдаж байгаа хүн/ ширээний "толгойд"-д суувал тэгш өнцөгт хэлбэрийн ширээ нь албархуу уур амьсгалыг бий болгодог. Ярилцлагыг удираж байгаа хүн сурагчдын дунд суувал албархуу байдал арилна. Та хэдэн жижиг ширээг дараахи зурагт үзүүлсэн шиг нийлүүлэн засч болно. 4. ТОЙРОГ ХЭЛБЭР: Сандлаа тойрог хэлбэрээр байрлуулж ширээгүй ширээгүй суух нь сурагчдад өөд өөдөөсөө харж /элдэв хаалтгүй/, шууд харьцах боломжийг олгодог. Энэхүү тойргийн хэлбэрийг асуудлыг нийтээрээ хэлэлцэх шаардлагатай үед хэрэглэвэл нэн тохиромжтой. Цаг хэмнэхийн тулд та сурагчдаас ширээнийхээ дотор талд гарч, тойргоор суухыг хүсч болно. 5. ХЭСЭГ ХЭСГЭЭРХИ ХЭЛБЭР: Энэ зохион байгуулалт нь танд хэлэлцүүлэг явуулж буй хэсэгтэй харилцах, дүрд тоглох, мэтгэлцэх, ажиглах зэрэг үйл ажиллагааг хэсгээр зохион байгуулах боломжийг олгоно. Сандлуудаа доорхи зурагт зурагт харуулсан шиг хос хосоор байрлуулах нь илүү тохиромжтой бөгөөд голын ширээг ашиглан нийтийг хамарсан хэлэлцүүлэг явуулж болно. 6. АЖЛЫН БАЙРНЫ ХЭЛБЭР: Энэ зохион байгуулалт нь сурагч бүрийг богино хугацаанд даалгавар гүйцэтгэх тухтай нөхцлөөр /жишээ нь, компьютер ашиглах боломж олгох г.м/ хангах шаардлагатай үед хэрэглэнэ. Сурагчид хос хосоороо ижил нөхцөлд ажиллах боломжоор хангагдсан байвал тэдний үйл ажиллагагаа улам идэвхжих болно. 7. ХЭСГЭЭС ГАРЧ АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ БАЙХ ХЭЛБЭР: Хэрэв анги танхим тань уужим, ширээ сандлаа таны зөвлөлгөөгөөр засч байрлуулах боломжтой бол сурагчид хэсэгтэйгээ хамтарч ажиллаж, баг хэсгээсээ гаран нийтийн хэлэлцүүлэгт оролцох боломжтой байдлаар анги зохион байгуулалтыг хийж болно. Хэсгүүд нэг нь нөгөөдөө саад болохооргүй, хоорондоо хол зайтай суух шаардлагатайг мартаж болохгүй. Энэ үед хэсгүүдийн хооронд холбоо харилцаа тогтооход бэрхшээл учирч болзошгүй. 8. "V" ХЭЛБЭР: Уламжлалт анги зохион байгуулалт нь / ширээгээ эгнүүлэн байрлуулсан / сургалтыг идэвхтэй явуулахад төдийлөн тусалж чаддаггүй билээ. Гэвч заримдаа сурагчдыг "анги хэлбэрээр" зохион байгуулах шаардлага гардгийг үгүйсгэх аргагүй юм. Энэ үед та "V" хэлбэрийг сонгон авч болно. "V" хэлбэрээр ширээ сандлаа байрлуулсан үед хүмүүсийн хоорондын зай харьцангуй бага байх би тэднийг эгц урд талаас нь харах боломжтой. Энэхүү хэлбэр нь уламжлалт анги зохион байгуулалт харьцуулахад сурагчид нэг нэгийгээ харах боломжийг илүү олгодгоороо эгнээ хоорондын зайг тохируулах хийгээд мөн эгнээнүүд төвөөс зайтай байх боломжтойгоороо давуу юм. 9. УЛАМЖЛАЛТ АНГИЙН ХЭЛБЭР: Ширээ сандлыг эгнүүлэн, нэг ширээнд хос хосоор суух боломжтой байхуйц засна. Эгнээ нь тэгш тоотой, хоорондуур нь хүн чөлөөтэй явахаар зайтай байвал зүгээр. Ийнхүү тоо тэгш байвал урд эгнээний хос нь арын хостойгоо нийлж, сурагчид дөрөв дөрвөөр ажиллах боломжтой болно. 10. ТАНХИМЫН ХЭЛБЭР: Энэ хэлбэр нь чөлөөт байдлыг /хөдөлгөөнийг/ хязгаарладагаараа идэвхтэй сургалтанд сөрөг нөлөө үзүүлдэг хэдий ч одоо хүртэл хэрэглэгдсээр байгаа хэлбэрүүдийн нэг юм. Хэрэв сандал нь хөдөлдөг бол тэдгээрийг ойрхон зайтай эгнүүлж, сурагчид нэг нэгийгээ харах боломжтой "нум" хэлбэрээр байрлуулж болно. Хэрэв суудал нь хөдөлгөөнгүй бэхлэгдсэн бол сурагчдыг аль болохуйц төв рүүгээ ойр, тойрог байдлаар суулгахыг хичээгээрэй. Танхим хичнээн том ч байсан та сурагчдыг аль болохоор хооронд нь ойр суулгахыг чармайхын сацуу тэднийг хосоор ажиллуулах, идэвхтэй сургалтын үйл ажиллагаанд татан оруулахад суудлын энэхүү хэлбэрээ ашиглавал зүгээр. Амьдралын ухаан Энэ бол их сэтгэгч Сократ хүмүүстэй ярилцах үедээ хэрэглэдэг байсан арга юм. Яриаг чадварлаг залж чаддаг хүн бүр эхнээсээ зөвшөөрсөн хариу авдаг. Yгүй гэсэн хариулт бол бусадтай ярилцах үед хамгийн хэцүү саад байдаг. Хэрэв хүн нэгэнтээ үгүй гээд хэлчихсэн бол түүний бардам зан нь эцсээ хүртэл тууштай байхыг шаарддаг. Хүн ер нь ямар нэгэн юм хэлсэн л бол түүнийгээ баримтлах ёстой болдог. Иймээс та яриагаа ярилцагч хүнээрээ үгүй гэж хэлүүлэхгүй байхаар залах нь чухал юм. Сократын аргыг амьдралд хэрэглэсэн нэгэн жишээг одоо сонирхъё: ... Манай пүүс бүтээгдэхүүнээ нэгэн пүүст худалдах сонирхолтой байв. Миний өмнөх хүмүүс арваад жил оролдсон боловч энэ пүүст юу ч худалдаж чадаагүй байлаа. Харин би нэлээд хөөцөлдсөний эцэст гурван жилийн дараа тэр пүүст хэдэн цахилгаан хөдөлгүүр худалдах болов. Хэрэв эдгээр хөдөлгүүрүүдийн чанар сайн гэж үнэлэгдвэл дахиад хэдэн зуун хөдөлгүүрийн захиалга өгөх байх гэж бид найдлага тавьж байсан юм. Хөдөлгүүрүүд маань чанартай гэдэгт би итгэлтэй байлаа. Иймээс гурван долоон хоногийн дараа түнш дээрээ очихдоо амжилтандаа итгэл төгс байв. Гэвч санаснаас маань өөр нөхцөл байдал намайг угтав. "Танаас үлдсэн хөдөлгүүрүүдийг худалдаж авахгүй" гэсээр ерөнхий инженер нь надтай уулзлаа. Яагаад гэж намайг гайхан асуухад "Яагаад гэвэл танай хөдөлгүүр хэтэрхий халж байна, гар хүргэхийн аргагүй юм" хэмээн хариулав. Маргалдаж эхэлбэл ер сайн юм болохгүй гэдгийг би мэдэж байлаа. Иймээс сократын аргыг хэрэглэхээр шийдлээ. "Ноёнтон, та сонсооч! Хэрэв хөдөлгүүр халж байгаа бол би таны хэлснийг бүрэн зөвшөөрч байна. Та цахилгааны аж үйлдвэрийн үндэсний нийгэмлэгийн зааварт тогтоосон стандартын шаардлагад нийцэж байгаа хөдөлгүүр худалдаж авах ёстой. Тийм үү? гэж намайг асуухад тэрээр зөвшөөрч, би анхныхаатийм гэсэн хариултыг сонслоо. Зааварт хөдөлгүүр орчны агаарын хэмээс 720Е -гээр илүү халж болно гэж бий. Тийм үү? Тэрээр тиймээ хэмээн хүлээн зөвшөөрч, энэ үнэн гэвч танай хөдөлгүүрийн халалт зөвшөөрснөөс илүү байна гэв. Би түүнтэй маргасангүй. Харин үйлдвэрийн байрны дулааны хэм ямар байгааг асуув. 750 орчим гэж тэр хариулав. Тэгвэл ойлгомжтой. Хэрэв орчны дулаан 750 байгаа бол дээр нь 720 хэмийг нэмбэл 1470 болно. 147 хэмийн халуун усанд гараа дүрвэл шалзрана биз дээ. Тэр дахиад л тийм гэж хэлэх ёстой болов. Yүний дараа бид жаахан ярьж сууцгаалаа. Дараа нь нарийн бичгийн даргаа дуудаж, надад 35 мянган долларын захиалга өгсөн юм даа" Хэрвээ та хэзээ нэгэн цагт хэн нэгэн хүнд буруутайг нь, эсвэл андуурч байгааг нь хэлмээр санагдвал Сократын санаж байх хэрэгтэй юм. "Аяар явбал алс очно" гэсэн хятадын зүйр үг бий. Хэрвээ та санаа бодлоо бусдаар зөвшөөрүүлэхийг хүсвэл "ярианы бүр эхнээс л зөвшөөрсөн хариу авахыг хичээ" гэсэн зарчмыг хэрэглэж байгаарай!

. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

1-5 -р ангийн заах арга зүй

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 4 » Нийт: 8
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax